ФОТО: Төрийн ордны их танхимыг 126 гишүүн суулгахаар тохижуулж буй тул "А танхим"-д Хаврын чуулганы нээлтийг хийхээр бэлтгэл ажлыг хангажээ

ФОТО: Төрийн ордны их танхимыг 126 гишүүн суулгахаар тохижуулж буй тул "А танхим"-д Хаврын чуулганы нээлтийг хийхээр бэлтгэл ажлыг хангажээ

УИХ-ын 2024 оны хаврын чуулганыг энэ долоо хоногийн баасан гараг /2024.03.15/-т нээхээр төлөвлөж байна. Энэ удаагийн хаврын чуулган нь УИХ-ын сонгуулийн өмнөх учир дөрөвдүгээр сарын 15 /2024.04.15/-ныг хүртэл нэг сарын хугацаанд хуралдах товтой байгаа юм. 

Тэгвэл УИХ-ын хаврын чуулганы нээлтийг их танхимд биш Төрийн ордон дахь А танхим буюу Их Эзэн Чингис хааны танхимд хийхээр парламентын Тамгын газраас зохион байгуулалтыг хийж, гишүүдийн сандал ширээг тус танхимд байрлуулж, төрийн тусгай хамгаалалтын алба хаагчид байршсан байна.  2024 оны сонгуулийн үр дүнгээр бүрдэх 126 гишүүнийг хүлээн авахад бэлдэн энэ өдрүүдэд УИХ-ын чуулганы их танхимд засвар хийж, Лаос Улсаас хандивласан ширээ, сандлыг байршуулж эхлээд байгаа юм. 

Төрийн ордны А танхим. 2024.03.12

Төрийн ордны А танхим. 2024.03.12

Төрийн ордны А танхим. 2024.03.12

Төрийн ордны А танхим. 2024.03.12

Төрийн ордны А танхим. 2024.03.12

Төрийн ордны А танхим. 2024.03.12

Төрийн ордны А танхим. 2024.03.12




Өнөөдөр морь өдөр

10 цагийн өмнө