"UB shelter" амьтан асрах төв хоёр нохойгоо АНУ руу үрчлүүлжээ

"UB shelter" амьтан асрах төв хоёр нохойгоо АНУ руу үрчлүүлжээ

"UB shelter" амьтан асрах төв Арслан, Хүү нэртэй хоёр нохойгоо АНУ руу үрчлүүлжээ.

"UB shelter" амьтан асрах төвөөс мэдээлснээр, “Арслан маань хээлтэй олдож байсан. Их туранхай, өлсчихсөн, ядарчихсан дээр нь шууд л аваад хурдан арга хэмжээ авч хажуудаа байлгаж жаргалтай, зовлонтой, хүнд хэцүү сайхан үеүүдийг хамтдаа туулжээ. Өвлийн улиралд даархаараа бөөрний үрэвсэл нь хүндэрч нүд, хамар нь их хавагнана. Сайн эмч нарын ачаар эрүүл саруул болоод эрч хүчээ барьж дийлэхгүй мундаг охин доо.

Хүү минь бол 2 жилийн өмнө гэрээсээ хөөгдөөд ч юм уу мэдэхгүй нэг байрны орцны гадаа чичирчихсэн сууж байсан. Хамгийн далчгар, хамгийн сэргэлэн нь. Одоо та 2 минь даарахгүй олон сайхан хүмүүсийн ачаар эрхээ тултал нь эдэлж, гэр бүлтэй болоод сайхан амар амгалан амьдраарай. Энэ бүх сайхан ажлыг хийж байгаа Америк элчингийн Роб болон Ким-н сайн дурын баг, UB-Vet animal hospital мал эмнэлэгийн захирал Болороо эмч болон хамт олон, Solance Canine Academy захирал Нарка ах болон хамт олон та бүгдэд чин сэтгэлээсээ талархаж байна” гэжээ.




Өнөөдөр могой өдөр

14 цагийн өмнө