Дарь Эх орчимд үүссэн шар усны үерийн усыг соруулж дууссан гэв

Дарь Эх орчимд үүссэн шар усны үерийн усыг соруулж дууссан гэв

Өчигдөр /2024.03.12/ Дарь Эх орчимд их хэмжээний шар усны үер үүсч гудамж талбай, жалга, хонхорт хуримтлагдсан цас, мөс хайлж автозам дээгүүр урссан байсан.

Энэ талаар Банязүрх дүүргийн онцгой комиссын мэдээлснээр 13-ны шөнийн 02:00 цагийн байдлаар Дарь Эх орчмын газар дээр шуурхай баг ажиллаж, усыг соруулах, цэвэрлэх ажлыг хийж гүйцэтгэсэн. Усанд автсан айл өрх, аж ахуйн нэгж байхгүй” гэлээ. Сануулахад, өнгөрсөн зун үргэлжлэн орсон борооны улмаас тус бүсэд үер болж олон иргэд их хэмжээний эд хөрөнгөөр хохирч, хоёр иргэн амиа алдсан харамсалтай хэрэг гарсан.