“Гарден сити” хотхоны тааз нурж, оршин суугчид эд хөрөнгөөрөө хохирчээ

“Гарден сити” хотхоны тааз нурж, оршин суугчид эд хөрөнгөөрөө хохирчээ

“NCD” группийн барьж, ашиглалтанд оруулсан Яармагт байрлах “Гарден сити” хотхоны тааз нурж, иргэд эд хөрөнгөөрөө хохирсон хэрэг гарчээ. Өчигдөр орой 22:00 цагийн орчимд тус байрны оршин суугчид тааз нурсан талаараа байрныхаа оршин суугчдын группт бичсэн байна.

Энэ талаар оршин суугч “Хоёр дахь удаагаа ийм явдал боллоо. Зүв зүгээр гэртээ байж байгаад дарагдаж үхэх нь. Хамгийн новшийн нь нялх хүүхэд маань унтаж байсан. Хоёр секунд хожимдсон бол 10 кг жинтэй энэ том хавтангууд унах байж” гэж бичжээ.