УИХ-ын чуулганы баасан гарагийн хуралдаанаар ҮАБЗ-ийн мэдээллийг хаалттай сонсоно

УИХ-ын чуулганы баасан гарагийн хуралдаанаар ҮАБЗ-ийн мэдээллийг хаалттай сонсоно

УИХ-ын 2024 оны хаврын чуулганыг энэ сарын 15-нд /2024.03.13/ нээнэ. Чуулганы нээлтийн өдөр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн мэдээллийг хаалттай сонсохоос гадна Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Монгол Улсын Ерөнхий сайдын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас зохион байгуулдаг Суралцагчийн сурлагын амжилтыг үнэлэх олон улсын “PISA-2022” үнэлгээний Монгол Улсын үр дүн, бодлогын зөвлөмжийн талаарх мэдээллийг сонсоно.