АН-ын гишүүнчлэлээс татгалзсан Д.Пүрэвдавааг Х.Баттулгын МоАХ фракцаас хасах шийдвэрийг гаргажээ

АН-ын гишүүнчлэлээс татгалзсан Д.Пүрэвдавааг Х.Баттулгын МоАХ фракцаас хасах шийдвэрийг гаргажээ

Баянзүрх дүүргийн засаг дарга асан Д.Пүрэвдаваа өөрийн хүсэлтээр АН-ын гишүүнчлэлээс татгалзаж буйгаа мэдэгдсэн.

Тодруулбал, тэрбээр өнгөрсөн Лхагва гарар /2024.03.06/-т Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал дахь АН-ын бүлэгт гаргасан албан бичигтээ, "Д.Пүрэвдаваа миний бие өөрийн хүсэлтээр Ардчилсан намын гишүүнчлэлээс татгалзсан тул цаашид тус бүлэгт хамаарч, бүлгийн аливаа үйл ажиллагаанд оролцохгүй болохоо үүргээр илэрхийлж байна" гэсэн юм. 

Учир нь тэрбээр Монголын либерал намыг удирдахаар болсон байдаг. Тэгвэл өчигдөр /2024.03.12/ Ерөнхийлөгч асан Х.Баттулгын тэргүүлдэг АН дахь МоАХ фракцын удирдах зөвлөл хуралдаж, "Д.Пүрэвдавааг МоАХ-ны гишүүнчлэлээс нь хасах" шийдвэрийг гаргасан байна. Учир нь Д.Пүрэвдаваа нь дүрмийн бус үйлдэл гаргасан гэж дүгнэжээ. Д.Пүрэвдаваа Баянзүрх дүүргийн АН-ын хорооны даргаар ажиллаж байхдаа удаа дараа орон нутгийг сонгуульд АН-ыг ялуулж, тус дүүргийн засаг даргын албан тушаалыг хашиж байсан нэгэн юм.




ТЕНДЕРИЙН УРИЛГА

1 цагийн өмнө