БИДНИЙ ТУХАЙ: Хайлж буй цасны улмаас Улаанбаатар хотын оршин суугчид аюултай нөхцөл байдалд байна

БИДНИЙ ТУХАЙ: Хайлж буй цасны улмаас Улаанбаатар хотын оршин суугчид аюултай нөхцөл байдалд байна

Нийт нутгаар цаг агаар дулаарч байгаатай холбогдуулан цас болон халиа дошин хайлж шар усны үер үүсэх эрсдэл өндөр байна. Тэгвэл шар усны үерийн улмаас нийслэл хотын оршин суугчид үерт өртөж болзошгүй аюултай нөхцөл байдалтай байгаа талаар гадны хэвлэл мэдээллийн хэрэгслээр дурджээ. 

Тус нийтлэлд, "Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод хүн амын бөөгнөрөл үүссэн. Гэтэл хайлж буй цас Монголын нийслэл Улаанбаатар хотын оршин суугчдад эрсдэл учруулж болзошгүй байна. Тус хотын Баянзүрх дүүрэгт 150, Чингэлтэй дүүрэгт 139, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт 40 айлын орон сууцны эздэд мэдэгдэл хүргүүлсэн аж. Улаанбаатар хотын 29, 33-р хороололд эрэг дээр байрлах 260 гаруй өрх байдаг. Үүний 84 нь зөвшөөрөлгүй барилга, 45 байшин шууд үерийн бүсэд баригдсан байна. Ирэх долоо хоногт ч мөн Монголын нийт нутгаар дулаарах төлөвтэй байна. Иймд үерийн эрсдэлтэй бүсэд байрлах аж ахуйн нэгж, айл өрхүүдийг яаралтай түр байрлуулах төв рүү нүүлгэх шаардлагатай" гэжээ.

Эх сурвалж: Буряд Үнэн сонин