Нийслэлд шар усны болон уулын уруйн үер хавсрах эрсдэл өндөр байгааг анхаарууллаа

Нийслэлд шар усны болон уулын уруйн үер хавсрах эрсдэл өндөр байгааг анхаарууллаа

"Шар усны үерийн аюулаас урьдчилан сэргийлж, урьтаж хамгаалъя" аяны талаар Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй дараах мэдээллийг өглөө. 

Нийслэлийн хэмжээнд үерийн индекс 8.65 буюу маш их байна. Олон жилийн дунджаас 2-3 дахин хур тунадас орсон учир шар усны болон уулын уруйн үер хавсрах эрсдэл маш өндөр байгаа юм байна. Мэргэжилтнүүдийн хэлснээр 33 байршилд 348 нэгж эрсдэлтэй байна. Иймд НОБГ-аас "Нэг хот, нэг гэр бүл" уриалгыг бүх иргэддээ уриалж байгаа ба "Шар усны үерийн аюулаас урьдчилан сэргийлж, урьтаж хамгаалъя" гэх аяныг гуравдугаар сарын 11 өдрөөс эхлэн хоёр сарын хугацаатайгаар эхлүүлж байгаа юм байна.Өмнө нь "Эрсдэлгүй Улаанбаатар, "Анхаарахад л болно", "Шар ус шатахуунтай адил шатна" зэрэг аянуудыг өрнүүлж байсны үр дүнд гамшиг ослын хохирол болон дуудлага 17-47 хувь хүртэл буурч байсан. "Шар ус шатахуунтай адил шатна" аяны хүрээнд нийслэлд 2022, 2023 онд ой хээрийн түймэр бүртгэгдээгүй гэдгийг тэрбээр онцолж байв. Иймд иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд руу чиглэсэн мэдээ, мэдээллийг хүргэж ажиллана гэв.