"Ажлын зураг авалт хийж замын хөдөлгөөнийг 3:1 харьцаагаар зорчуулах зохицуулалт хийсэн ба дахиад ч хийнэ" гэж ТЦА-наас мэдээллээ

"Ажлын зураг авалт хийж замын хөдөлгөөнийг 3:1 харьцаагаар зорчуулах зохицуулалт хийсэн ба дахиад ч хийнэ" гэж ТЦА-наас мэдээллээ

Түгжрэлийг бууруулах зорилгоор замын хөдөлгөөнд өөрчлөлт оруулсан. Тээврийн цагдаагийн албаны мэдээлснээр Төв шуудангийн уулзвараас 120 мянгат хүртэлх замын урсгалыг өглөө, оройд 3:1 харьцаагаар зорчуулахаар болсон юм. Тэгвэл энэ зохицуулалттай холбогдуулан Тээврийн цагдаагийн албанаас өнөөдөр /2024.03.13/ мэдээлэл өглөө.

Тээврийн цагдаагийн албаны дарга, Цагдаагийн хурандаа Б.Оюутболд, “Монголын замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлд заасны дагуу цагдаагийн байгууллага монгол улсын замын хөдөлгөөний хэвийн үйл ажиллагаа, аюулгүй байдал, аливаа эрсдлээсс урьдчилан сэргийлэх иргэдийг тайван байдлаар хөдөлгөөнд оролцоход дэмжлэг үзүүлэх зорилгоор шаардлагатай тохиолдолд замын хөдөлгөөнийг хаах хүртэлх хуулиар хүлээсэн эрх, үүрэгтэй. Иймд замын хөдөлгөөнийг сийрэгжүүлэх зорилгоор тээврийн цагдаагийн албанаас замын урсгалд зохицуулалт хийсэн. Энэ туршилтын ажлын зураг авалттай холбогдуулан өчигдөр 17:50 минутанд Чингисийн өргөн чөлөөг гурван эгнээ болгоход 18:40 цагийн үед энгийн үеэсээ ачаалал эрс багассан. Иймд дахин 30 минутаар сунгахад уулын зам орчим хэсэгт хөдөлгөөни ачаалал нэмэгдсэн тул 20:30 минутанд хэвийн байдалтай болгосон. Энэ зохицуулалт хэр үр дүнтэй байх, цаашид үргэлжлүүлэх эсэх талаар ажлын зураг авалт хийсэн. Мөн ажлын зураг авалтыг дахин энгийн үед хийнэ" гэлээ.

ҮЗЭХ: