"Дүнжингарав орчимд гарсан дэлбэрэлтийн дүгнэлт дөрөвдүгээр сарын 1-н гэхэд бүрэн гарч дуусна" гэв

"Дүнжингарав орчимд гарсан дэлбэрэлтийн дүгнэлт дөрөвдүгээр сарын 1-н гэхэд бүрэн гарч дуусна" гэв

Засгийн газрын өнөөдрийн /2024.03.13/ хуралдааны зарим шийдвэрийн талаар Шадар сайд С.Амарсайхан мэдээлэл хийлээ.

Энэ үеэр тэрбээр, “БЗД-ийн 26 дугаар хороонд Дүнжингарав орчимд болсон хийн дэлбэрлэлтийн асуудлыг шалгаж байна. Хууль хяналтын байгууллага хэргийн газар дээрх шалгалтуудаа хийж дууссан. Одоо хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлтийг хүлээж байна. Өөрөөр хэлбэл, тухайн үед автомашин техникийн шаардлага хангасан байсан эсэх, тухайн орчинд ямар стандарт алдагдсан бэ гэдэг дээр хөндлөгийн шинжээчид ажиллаж байна. Харин тухайн байр орон сууцны ашиглалт, галын улмаас уян хатан чанар алдагдсан эсэх дээр Барилга хот байгуулалтын яамныхан мэргэжлийн хүмүүстэй хамтарч шалгалтаа хийж дууссан.

Харин ШУТИС-ийн лабораторит армартур, битоны болон бусад хийц бүтээцийн шинжилгээг хийж байна. Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт өгсөн мэдээллээр 10 хоногийн дотор дүгнэлт гарна гэсэн. Ингээд дөрөвдүгээр сарын 1 гэхэд дэлбэрэлттэй холбоотой бүх дүгнэлт гарч дуусна. Засгийн газрар, нийслэлийн төсвөөс дэлбэрэлтэд өртсөн 63 айлын орон сууцыг засварлах хөрөнгийг гаргахаар болсон. Дүгнэлт гараад завсарлах боломжтой бол засна" гэв




Өнөөдөр морь өдөр

12 цагийн өмнө