Лондон хотод зохион байгуулагдсан “Морьт эргүүлийн сургалт”-д ЦЕГ-ын төлөөлөгчид оролцжээ

Лондон хотод зохион байгуулагдсан “Морьт эргүүлийн сургалт”-д ЦЕГ-ын төлөөлөгчид оролцжээ

Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яам, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамдын хууль сахиулах салбарын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх ажлын хүрээнд тус улсын Цагдаагийн коллежтой хамтран энэ оны гуравдугаар сарын 04-08-ний өдрүүдэд Лондон хотод зохион байгуулагдсан “Морьт эргүүлийн сургалт”-д цагдаагийн байгууллагын төлөөлөл оролцлоо.
 
Сургалтын хүрээнд тус улсын цагдаагийн байгууллагаас нийтийг хамарсан эмх замбараагүй байдал үүссэн үед морьт эргүүлийн алба хаагчдын гүйцэтгэх чиг үүрэг, албаны адууны жүчээ, албаны морьдыг сургах, маллах, тэжээх үйл ажиллагаатай танилцаж, туршлага судалжээ.