БНСУ-ын жүжигчин Ким Жун Бэ дүр бүтээж буй түүхэн кинотойгоо холбогдуулан Монгол руу удахгүй явна гэжээ

БНСУ-ын жүжигчин Ким Жун Бэ дүр бүтээж буй түүхэн кинотойгоо холбогдуулан Монгол руу удахгүй явна гэжээ

БНСУ-ын жүжигчин Ким Жун Бэ KBS2 телевизийн "Гурё, Киданы дайн" түүхэн кинонд Кидан жанжин Со Бэ Абын дүрд тоглосон бөгөөд дүртэйгээ холбогдуулан Монгол руу аялахаар төлөвлөж байгаа тухайгаа ярьжээ.

Жүжигчин Ким Жун Бэ өчигдөр "Sports Kyunghyang"-д өгсөн ярилцлагадаа "Горё Киданы дайн" кинонд тоглосон талаараа ярьжээ. Уг кинонд тэрбээр Киданы Ляо гүрний жанжин Со Бае Абын дүрийг бүтээсэн бөгөөд киноны үеэр анх удаа морь унаж үзжээ. Мөн удахгүй Монгол руу аялахаар төлөвлөж байгаа талаараа ярьсан байна. Тэрбээр, "Би кинонд тоглосныхоо дараа Монгол руу явахыг үнэхээр их хүсэж байгаа. Тийм өргөн уудам талаар гүйвэл ямар байх бол гэж их бодсон" гэжээ. 

Түүний тоглосон кино өнгөрсөн арваннэгдүгээр сард KBS телевизээр цацагдаж, энэ сарын 10-нд дууссан бөгөөд  13,8%-ийн үзэгчдийн үнэлгээтэй буюу чамгүй өндөр амжилтыг үзүүлжээ.




Өнөөдөр морь өдөр

6 цагийн өмнө