Бага насны хүүхдийн гар утсыг дээрэмдсэн этгээдүүдийг илрүүлжээ

Бага насны хүүхдийн гар утсыг дээрэмдсэн этгээдүүдийг илрүүлжээ

Цагдаагийн байгууллагад Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2024 оны гуравдугаар сарын 11-ний 20:00 цагийн үед 13 настай, эрэгтэй хүүхдийн гар утсыг дээрэмдсэн байна гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.

Дээрх хэргийг 19-20 насны  хоёр эрэгтэй үйлдсэн болохыг гуравдугаар сарын 13-ны өдөр олж тогтоон, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Иймд бага насны хүүхдийг орой үдшийн цагаар харгалзах хүнгүй явуулахгүй байх, хүүхдэд бусдын анхаарал татах үнэтэй утас, эд зүйл хэрэглүүлэхгүй байх, багш, нийгмийн ажилтнууд сурагчдад аюулгүйн зөвлөмж өгөхөөс гадна "дээрэмдэх" гэмт хэрэг нь ямар эрсдэл, хуулийн хариуцлагатай болох талаар сургалт хийх зэргээр болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг ЦЕГ-аас зөвлөж байна.

Сонирхуулахад, Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйл /Дээрэмдэх/-ийн 2 дахь хэсэгт "Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэж заасан байдаг.




Өнөөдөр морь өдөр

8 цагийн өмнө