Дур мэдэн замын хөдөлгөөнд зохицуулалт хийсэн ТЦА-ны дарга Б.Оюутболдыг ажлаас нь чөлөөлөхийг ХЗДХ-ийн сайд үүрэг болгов

Дур мэдэн замын хөдөлгөөнд зохицуулалт хийсэн ТЦА-ны дарга Б.Оюутболдыг ажлаас нь чөлөөлөхийг ХЗДХ-ийн сайд үүрэг болгов

Түгжрэлийг бууруулах зорилгоор замын хөдөлгөөнд өөрчлөлт оруулсан. Төв шуудангийн уулзвараас 120 мянгат хүртэлх замын урсгалыг өглөө, оройд 3:1 харьцаагаар зорчуулсан бөгөөд Тээврийн цагдаагийн албанаас уг зохицуулалтыг хийж, ажлын зураг авалт хийсэн талаар мэдээлсэн. 

Тэгвэл ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр Нийслэлийн замын хөдөлгөөнд зохицуулалт хийх талаар нийслэлийн иргэд, эрхэлсэн сайд, Нийслэлийн Засаг даргад урьдчилж танилцуулалгүйгээр арга хэмжээ авч, иргэдийн бухимдуулсан ЦЕГ-ын Тээврийн цагдаагийн албаны дарга Б.Оюутболдыг ажлаас чөлөөлөх арга хэмжээ авч, хариуцлага тооцохыг ЦЕГ-ын даргад үүрэг болгожээ.

Мөн замын хөдөлгөөний туршилтыг зогсоосон байна. Б.Энхбаяр “Ажил, амьдралаа урьдчилан төлөвлөх боломж, мэдэх эрхээр иргэдийг хангалгүй, зохион байгуулалтын алдаа гаргасан явдалд нийслэлчүүдээсээ хүлцэл өчье” гэжээ.




Өнөөдөр могой өдөр

15 цагийн өмнө