Монгол, Хятадын "Найрамдал" сургууль малчдад тусалж 5 сая төгрөгийн хандив өргөлөө

Монгол, Хятадын "Найрамдал" сургууль малчдад тусалж 5 сая төгрөгийн хандив өргөлөө

Монгол Хятадын “Найрамдал” сургууль  нийгмийн хариуцлагын хүрээнд зуданд өртсөн малчдад  туслах аянг нийт багш, сурагчдынхаа дунд зохион байгуулжээ.

Уг ажлын хүрээнд нийт 5 сая төгрөгийн сан бүрдүүлж Нийслэлийн Онцгой байдлын газарт тус сургуулийн удирдлагууд гардуулан өгсөн байна. Хаваржилтын нөхцөл хүндэрсэнтэй холбогдуулан  малчдад туслах сайн  үйлсийн аянд хувь нэмрээ оруулсанд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан талархал илэрхийлжээ.