БШУЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар Х.Батжаргалыг томилжээ

БШУЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар Х.Батжаргалыг томилжээ

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргаар Х.Батжаргалыг томилжээ. Тэрбээр 1998 онд Монгол-Туркийн хамтарсан дунд сургууль, 2002 онд МУИС-ийн Мэдээлэл, технологийн сургууль, 2010 онд Лондон хотын Кенсингтон бизнесийн коллеж, 2012 онд Их Британийн Уэльсийн их сургуулийг тус, тус төгссөн.

2003-2006 онд Үнэт цаасны хороонд мэдээлэл, гадаад харилцаа хариуцсан мэргэжилтэн, 2006-2008 онд Монголын залуу үеийн хөгжлийн ассоциаци ТББ-ын гүйцэтгэх захирал, 2012-2014 онд "Инвенто" компанийн гүйцэтгэх захирал, 2014-2016 онд БОНХАЖЯ-ны Байгаль хамгаалах сангийн захирал, 2016-2018 онд БОАЖЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга 2018-2020 онд мөн яамны Уур амьсгалын өөрчлөлт, гадаад хамтын ажиллагааны газрын даргаар тус тус ажиллаж байжээ. 2020 онд Үндэсний хөгжлийн газрын даргаар томилогдон ажиллаж байсан билээ.