"Rokit bay" буюу О.Баярсайхан шинэ дуугаа цацаж, удахгүй тоглолтоо хийх гэж байгаагаа мэдэгдлээ

"Rokit bay" буюу О.Баярсайхан шинэ дуугаа цацаж, удахгүй тоглолтоо хийх гэж байгаагаа мэдэгдлээ

Реппер "Rokit bay" буюу О.Баярсайхан уран бүтээлээрээ үзэгч сонсогчдоос өндөр үнэлгээг авч, өөрийн ур чадвар, бүтээлч сэтгэхүй, зан байдлаараа залуусын хүндлэлийг хүлээсээр ирсэн. Тэрбээр репперээс гадна "Эцсийн зогсоол Э цэг", "Алтан ус" зэрэг кинонд тоглож байснаар нь үзэгчид сайн мэднэ.

Түүний олон уран бүтээл хит болсны дээр "Авьяаслаг Монголчууд" шоу нэвтрүүлгийн шүүгчээр ажиллаж байсан чадварлаг нэгэн. Тэгвэл реппер Rockit bay найман сарын дараа буюу өнөөдөр /2024.03.13/ "Жингүйдсэн Пуужин" гэх уран бүтээлээрээ эргэн ирлээ. Ийнхүү эргэн ирэхдээ "Пуужин Баяраа" бие даасан тоглолтоо есдүгээр сарын 14 болон 24-нд хоёр удаа хийхээр болсон гэдгээ зарлалаа. Түүнчлэн шинэ цомог "ODYSSEY" тун удахгүй худалаанд гарах аж. Мөн тэрбээр түүний удаан төлөвлөсөн цогц ажил ийнхүү эхэлж байна гэдгийг онцолжээ.