Тахилтын нүхэн гарц орчимд шар усны үерийн нөхцөл байдал үүсчээ

Тахилтын нүхэн гарц орчимд шар усны үерийн нөхцөл байдал үүсчээ

Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Тахилтын нүхэн гарц орчимд өчигдөр /2024.03.13/ шар усны үерийн нөхцөл байдал үүсчээ.

Энэ талаарх дуудлагын дагуу холбогдох албаныхан газар дээр нь ажилласан бөгөөд Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ-аас 16 хүний бүрэлдэхүүнтэй хоёр бригад ажиллан, зам талбайд хальсан усыг соруулсан байна. Мөн ойр орчмын цас хайлж, шар ус тогтсон байршил дахь шугам хоолойн бөглөрлийг гаргах ажил үргэлжилж байгаа аж.