Цэвэр үүлдрийн Англи, Араб үүлдрийн азарганаас үр авч, генийн санд хадгалах ажлыг хийж байна

Цэвэр үүлдрийн Англи, Араб үүлдрийн азарганаас үр авч, генийн санд хадгалах ажлыг хийж байна

Өнгөрсөн онд Дархан-Уул аймгийн Хонгор суман дахь Малын удмын сангийн үндэсний төв иргэд, аж ахуйн нэгжүүдийн гадаад орнуудаас импортоор авсан  Англи, Араб үүлдрийн азарганаас үр авч, Монгол Улсын малын үндэсний генийн санд хадгалах ажлыг туршин нэвтрүүлж эхэлсэн.

Азарганаас үр авч малын үндэсний генийн санд хадгалах ажил урд өмнө хийгдэж байгаагүй бөгөөд цаашид Монгол үүлдрийн азарганаас үр авч, хадгалах ажлыг туршихаар төлөвлөөд байна.

Тус байгууллагын мэргэжилтнүүд ХААИС-ийн судлаачид, эрдэмтэдтэй хамтран Герман, Франц улсаас авсан азарганы үр шингэлэгчийг Монгол орны нөхцөлд туршин нэвтрүүлэх ажлыг хийсний үр дүнд ичээж, хөлдөөсөн үрийн идэвх, хөдөлгөөн сайн байгаа үр дүн гарч байгаа юм байна.




Өнөөдөр могой өдөр

17 цагийн өмнө