БНСУ-ын жүжигчин агсан И Сон Кёныг заналхийлсэн гэх хоёр эмэгтэйд холбогдох шүүх хурал өнөөдөр болно

БНСУ-ын жүжигчин агсан И Сон Кёныг заналхийлсэн гэх хоёр эмэгтэйд холбогдох шүүх хурал өнөөдөр болно

Хар тамхины хэргээр шалгагдаж байсан БНСУ-ын алдарт жүжигчин И Сон Кён өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 27-ны өдөр машиндаа өөрийгөө угаартуулж амиа хорлосон байдалтай олдсон.

Тэгвэл БНСУ-ын жүжигчин агсан И Сон Кёныг заналхийлж олон арван сая вон авсан хэргээр баривчлагдсан 20 гаруй насны эмэгтэй “А”-ийн хэрэг болон цэнгээний газрын менежер Ким нарт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр /2024.03.14/ товлогджээ.  

Тодруулбал, Сэжигтэн 20 гаруй насны эмэгтэй нь нэгэн цэнгээний газрын менежер Ким (29 настай эмэгтэй)-ийн хамт И Сон Кёныг айлган сүрдүүлж, заналхийлж нийт 350 сая вон авсан хэрэгт буруутгагдаж байгаа юм. Мөн сэжигтэн эмэгтэйг “хүүхдийг чинь тээж байгаа тул мөнгө өг” хэмээн бусад эрчүүдээс ч хэдэн арван сая вон авсан хэргээр яллах дүгнэлт үйлджээ.