100 мянган ам.долларын шагналтай "ESL Challenger Jonkoing 2024" тэмцээний урьдчилсан шатанд Монголын хоёр баг тоглохоор боллоо

100 мянган ам.долларын шагналтай "ESL Challenger Jonkoing 2024" тэмцээний урьдчилсан шатанд Монголын хоёр баг тоглохоор боллоо

ESL-ээс зохиодог CS2-ын хамгийн том лиг болох "ESL Pro League"-ын 20 дахь улиралд оролцох нэг эрхийн төлөөх "ESL Challenger at DreamHack Summer 2024" тэмцээн зургаадугаар сард Шведийн Йёншөпинг хотод болно.

100 мянган ам.долларын шагналын сантай тус тэмцээнд найман баг өрсөлдөх ёстойгоос Ази тивийг төлөөлөн нэг баг оролцох ёстой бөгөөд урьдчилсан шатны тэмцээнд Монголын хоёр баг тоглохоор болжээ. Урьдчилсан хаалттай шатанд Хятадын "Lynn Vision Gaming", Монголын "The MongolZ" багууд шууд уригдсан. Харин Монголын "ATOX Esports", Оросын "LYG Gaming" багууд нээлттэй сонгон шалгаруулалтаас эрхээ авлаа. Сонгон шалгаруулалтаас эрхээ авах өндөр магадлалтай байсан Хятадын "TYLOO" болон Монголын "The Huns Esports" багууд LYG Gaming багт хожигдож хасагдсан байна.




Өнөөдөр могой өдөр

16 цагийн өмнө