Зөвшөөрсөн хэмжээ буюу 44 тонноос хэтэрсэн ачаа тээвэрлэлтийг нэг сарын хугацаагаар зогсооно гэв

Зөвшөөрсөн хэмжээ буюу 44 тонноос хэтэрсэн ачаа тээвэрлэлтийг нэг сарын хугацаагаар зогсооно гэв

Зөвшөөрөх хэмжээнээс хэтэрсэн задрах боломжгүй ачаа тээвэрлэлтийг энэ сарын 20-ноос дөрөвдүгээр сарын 20-н хүртэл түр хугацаагаар зогсоох болсонтой холбогдуулан ЗТХЯ-наас мэдээлэл өглөө.

Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Эрдэнэ-Очир, "Газрын хөлдөлт гэсэлтийн энэ үед замын ачаалал даах чадвар болон бат бөх байдал багасдаг тул зам тээврийн хөгжлийн сайдын 2020 оны А185 дугаар тогтоолоор баталсан авто замын журмын дагуу стандартад заасан зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтэрсэн, задлах боломжгүй ачаа тээвэрлэлтийг 2024 оны гуравдугаар сарын 20-ны өдрөөс дөрөвдүгээр сарын 20-ны өдрийг хүртэл түр зогсоох болсон талаар мэдэгдэж байна. Засгийн газрын 22 дугаар тогтоолоор хил гаалиар оруулж ирж байгаа даац нь хэтэрсэн овор ихтэй ачааг нэг удаа төлбөр төлөөд тээвэрлэлт хийх боломжтой. Дээд хэмжээг нэг тээврийн хэрэгсэлд 44 тонн гэж заасан байдаг. Харин задлах боломжгүй ачаа гэдэгт " гэв.