М.Бадарчийн өргөдөлтэй холбоотой хуралдааныг олон нийтийн өмнө нээлттэй хийнэ

М.Бадарчийн өргөдөлтэй холбоотой хуралдааныг олон нийтийн өмнө нээлттэй хийнэ

Үндэсний их баяр наадмын барилдаанд түрүүлж, Улсын арслан цол хүртсэн М.Бадарчид холбогдох гомдлын үндсэн хуралдаан өнгөрсөн сарын 21-ны өдөр /2024.02.21/ болж, тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Мөн уг асуудалтай холбоотойгоор Үндэсний их баяр наадмын үеэр бөхийн сорьц авах шинжилгээг Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Авлигатай тэмцэх газар будилуулсан гэх мэдээлэл гараад буй. 

Тэгвэл Улсын Арслан М.Бадарчийн спортын арбитрын маргааныг нээлттэйгээр шийдвэрлэхээр болно гэж Монголын олон улсын ба үндэсний спортын арбитрын дэргэдэх допингийн төвөөс мэдээллээ.

Гэхдээ хувь хүний болон төрийн албаны нууцтай холбоотой мэдээллийг задруулахгүй байх үүргийн хүрээнд хэсэгчлэн хаалттай горимд шилжих шаардлага бий аж. Хуралдааныг нээлттэй явуулахаар шийдвэрлэсэнтэй холбоотойгоор нэмэлтээр гарах зардлыг хүсэлт гаргасан тал төлөх аж. Асуудлыг сануулахад, улсын наадамд түрүүлсэн М.Бадарчаас S1 төрлийн допинг илэрсэн. Харин тэрбээр шинжилгээний хариуг эсэргүүцэж, барилдах эрхээ сэргээлгэхээр спортын арбитрт хандсан байдаг.