Ногоон автобусны худалдан авах ажиллагаанд шалгалт хийх түр хорооны даргыг өнөөдөр сонгоно

Ногоон автобусны худалдан авах ажиллагаанд шалгалт хийх түр хорооны даргыг өнөөдөр сонгоно

Монгол Улсын Их Хурлын Байнгын болон дэд, түр хороодын өнөөдрийнн /2024.03.19/ хуралдааны тов, хэлэлцэх асуудлуудыг танилцуулж байна.

  • Нийгмийн бодлогын байнгын хороо-   Цусны донорын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн 2024.01.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/, Байнгын хорооны тогтоолын төсөл /Цаглавар батлах тухай/ 
  • Хянан шалгах түр хороо /Нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэх шаардлагын хүрээнд 2023 онд худалдан авсан автобусны худалдан авах ажиллагаанд хяналт шалгалт хийх/-   Түр хорооны даргыг сонгох
  • Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Төсвийн байнгын хорооны хамтарсан хуралдаан- Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл /Засгийн газар 2024.03.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх
  • Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хороо- Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн бэлтгэл ажлын талаар холбогдох байгууллагуудын мэдээлэл сонсох
  • Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо- Хаврын тариалалтын явц байдлын талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын мэдээлэл сонсох
  • Эдийн засгийн байнгын хороо- Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан
  • Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо- Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан
  • Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо- Ургамлын эрүүл мэнд, ургамал хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан