Х.Булгантуяа: Нийгмийн даатгалын цахим системийн шинэчлэл хэвийн болсон /LIVE/

Х.Булгантуяа: Нийгмийн даатгалын цахим системийн шинэчлэл хэвийн болсон /LIVE/

Цусны донорын тухай хууль болон нийгмийн даатгалын системтэй холбоотой асуудлыг ХНХ-ын сайд Х.Булгантуяагаас тодрууллаа. 

Тэрбээр, "Цусны донорын тухай хууль гэж тусдаа хууль оруулж ирж байгаа. УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн өргөн барьсан. Гол санаа нь цусны донорыг аль болох цусаа өгөхийг уриалж байх ёстой. Харин эд эрхтний донорыг уриалах нь хууль бус наймаа үүсэх эрсдэлтэй учраас үүнийг олон нийтэд сурталчлахаас илүү тусад нь хэлэлцүүлэх ёстой. Өмнөх донорын хуулийг санаж байгаа бол оршуулгын зардлыг нийгмийн даатгалын сангаас гаргах ёстой гэсэн агуулга байгаагүй. Энэ нь хууль дутуу боловсруулагдсан гэдгийг илтгэж байгаа юм.  

Мөн нийгмийн даатгалын сан тайлан мэдээллээ хэвийн авдаг болсон. Лавлагаагаа ч гаргаж байгаа. Цалингийн зээлийг 2023 оны цалингийн мэдээлэлд нь үндэслэн олгож байгаа. Тэтгэвэр хэвийн олгогдож байгаа. Шинээр материал бүрдүүлэлтэй холбоотой асуудал үүссэн ч одоо хэвийн болсон. Шинэ хуультай холбоотойгоор 2019 онд програм хангамжийг 980 мянган ам.доллараар сайжруулсан байсан" гэлээ. 

ШУУД:

 




Өнөөдөр гахай өдөр

3 цагийн өмнө