Тайландад суугаа Элчин сайдын яамны бүтцэд Консулын хэлтэс байгууллаа

Тайландад суугаа Элчин сайдын яамны бүтцэд Консулын хэлтэс байгууллаа

Өнөөдрийн /2024.03.20/ Засгийн газрын хуралдаанаар Монгол Улсаас Тайландын Хаант Улсад суугаа Элчин сайдын яамны бүтцэд Консулын хэлтэс байгуулахыг дэмжсэн байна. 

1974 оны 3-р сарын 5-нд хоёр улс анх дипломат харилцаа тогтоосон. Манай улс ЭСЯ-аа Бангкокт 2000 оны 2 дугаар сард нээсэн, Тайландын тал манай улсыг Бээжин дэх ЭСЯ-наасаа хавсардаг байна. Монгол Улсаас Тайландын Хаант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Төмөр 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Тайландын Хаант Улсын Цог жавхлант хаан Маха Вачиралонгкорн Пра Вачираклаочаоюхуа-д Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсан.

Тайландын Хаант Улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Артают Срисамут 2022 оны 4-р сарын 27-нд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьжээ.




Өнөөдөр гахай өдөр

43 минутын өмнө