С.Наранцогт: "ЭТТ" ХК-ийн ашиг 3.2 их наяд төгрөгийг аудитын газраас ирэх долоо хоногт баталгаажуулсны дараа ногдол ашгийг тарааж эхэлнэ

С.Наранцогт: "ЭТТ" ХК-ийн ашиг 3.2 их наяд төгрөгийг аудитын газраас ирэх долоо хоногт баталгаажуулсны дараа ногдол ашгийг тарааж эхэлнэ

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ны 2023 оны ногдол ашгийг гуравдугаар сарын 25-наас дөрөвдүгээр сарын 8-ны хооронд багтаан олгоно гэж ЗГХЭГ-аас мэдэгдсэн. 

Тэгвэл энэ талаар "Эрдэнэс Монгол" ХХК-ны Гүйцэтгэх захирал С.Наранцогт дараах мэдээллийг өгчээ. Тодруулбал, тэрбээр "2023 оны цэвэр ашиг 3.2 их наяд төгрөг байна гэж үзээд Төлөөлөн Удирдах Зөвлөл /ТУЗ/ шийдвэрээ гаргасан. 3.2 их наяд төгрөг гэдэг нь аудитын дүгнэлтээр баталгаажихаар албан ёсных болно. 

Одоо Үндэсний Аудитын Газар  баталгаажуулах ажил хийгдэж байгаа. Ирэх долоо хоногт баталгаажих болов уу гэж бодож байгаа. Аудит баталгаажуулсан даруйд ногдол ашиг олгох процесс эхэлнэ" гэжээ.