Ц.Туваан: Малжуулах хөтөлбөрт төсөвлөсөн 20-30 тэрбум төгрөг хаанаа ч хүрэхгүй

Ц.Туваан: Малжуулах хөтөлбөрт төсөвлөсөн 20-30 тэрбум төгрөг хаанаа ч хүрэхгүй

Ардчилсан намаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ардчилсан намын гишүүн Ж.Туваан “УИХ дахь Ардчилсан намын бүлгээс зудын дараах эрсдэлийг маш сайн тооцоолж, дорвитой арга хэмжээ авах хэрэгтэй байна. Энэ талаар манай намаас хэд хэдэн саналуудыг гаргаж, УИХ-аар хэлэлцүүлэх төлөвлөгөөтэй байна.

Малчдыг малжуулах хөтөлбөрт 20-30 тэрбумыг төсөвлөх төлөвлөгөөтэй байна гэж ярьж байна. Энэ мөнгө малжуулах хөтөлбөрт хаанаа ч хүрэхгүй. Тиймээс малын хорогдлыг бодитойгоор гаргаж ирээд түүнийх нь 50 юмуу 80 хувийг нь өсвөр, үржлийн малаар орлуулж, малжуулах хөтөлбөрийг өргөн далайцтай хийх хэрэгтэй байна. Эргээд зарцуулсан мөнгийг маш бага хүүтэй юмуу хүүгүй зээл байдлаар удаан хугацаанд төлөх боломжийг бид ярьж, УИХ-аар хэлэлцүүлэх шатандаа явж байна. Мөн Ардчилсан намаас хэрэгжүүлсэн “Амь нэгтэй монголчууд” аянд нэгдсэн бүх хувь хүн, албан байгууллагууддаа талархсанаа илэрхийлье. Та бүхний дахин нэгдээсэй гэж уриалмаар байна” гэж мэдээллээ.

ШУУД: