УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ амралтын өдөр иргэдийг цуглуулан уулзаж, оролцоог нь зураг, илтгэх хуудсаар баталгаажуулна гэжээ

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ амралтын өдөр иргэдийг цуглуулан уулзаж, оролцоог нь зураг, илтгэх хуудсаар баталгаажуулна гэжээ

Энэ сарын 24-ны өдөр /2024.03.24/ буюу өнгөрсөн ням гарагт УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Ц.Идэрбат нар Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд ажиллаж, иргэд сонгогчидтой уулзалт хийсэн байна.

"Уг уулзалтад байгууллагын дарга, албан хаагчдын ирцийг 50 хувиас доошгүй байлгах, иргэдийг олноор хамруул" гэх үүргийг Өмнөдэлгэр сумын Засаг дарга Б.Эрдэнэбаатараас Засаг даргын тамгын газрын дарга Л.Баярмаад өгчээ.

Цаашлаад уулзалтын талаарх илтгэх хуудсыг ирцийн бүртгэл болох нотлох зураг, баримтын хамт 2024 оны гуравдугаар сарын 25-ны өдрийн 11.00 цагт ирүүл, үр дүнг тооцох болно гэсэн байна. Гуравдугаар сарын 24-ны өдөр нь амралтын өдөр таарч байна. Гэтэл УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Ц.Идэрбат нар нь амралтын өдөр төрийн албан хаагч, иргэдийг амраалгүйгээр цуглуулж Хөдөлмөрийн хууль зөрчсөн нь энэ. Өмнө нь УИХ-ын гишүүн, Түгжрэл хариуцсан сайд Б.Дэлгэрсайхан нь Өмнөговь аймагт амралтын өдөр иргэд, төрийн албан хаагчдыг цуглуулж мөн шүүмжлэлд өртөж байсан билээ.