ВИДЕО: Төв цэнгэлдэх хүрээлэнг хууль бусаар өөрийн эзэмшилдээ авч хэсэгчлэн зарж байгаа асуудлыг АТГ-т шалгуулахаар хандлаа

ВИДЕО: Төв цэнгэлдэх хүрээлэнг хууль бусаар өөрийн эзэмшилдээ авч хэсэгчлэн зарж байгаа асуудлыг АТГ-т шалгуулахаар хандлаа

“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-тай үүссэн өмчийн маргааны асуудлаар АТГ-т хандаж байгаа талаар Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг мэдээлэл хийлээ. 

Тэрбээр, "Нийслэл 41 хувийг эзэмших нь ойлгомжтой. Харин 51 үү? 49 үү? гэдэг маргаан шүүхийн байгууллагаар явж байсан. Гэтэл гэмт хэргийн шинж чанартай дутуу баримт бичгүүдийг үндэслээд улсын бүртгэлд үндэслээд төв цэнгэлдэхийг 100 хувийн өмч гэж бүртгээд 17 жил явж ирсэн. Бид үүнийг засаж залруулж байгаа. Төв цэнгэлдэхийн газрыг өөрийн эзэмшил гэж бүртгүүлсэн хувь хүн нь газрыг хэсэгчлэн бусдад шилжүүлж эхэлсэн. Энэ явдлыг гэмт хэргийн шинж чанартай, эрүүгийн хуулийн 22.1-д зааснаар албан тушаалаа урвуулан ашигласан тул бид гомдол гаргаж байгаа юм" гэлээ.

ВИДЕО: