"Ногоон автобус"-ны Түр хороо хуралдаж, хянан шалгагч, шинжээч нарыг томилсон ч тэдний нэрийг нууцалж байна

"Ногоон автобус"-ны Түр хороо хуралдаж, хянан шалгагч, шинжээч нарыг томилсон ч тэдний нэрийг нууцалж байна

УИХ-ын чуулганы өнгөрсөн нэгдүгээр сарын 17-ны өдрийн /2024.01.17/  хуралдаанаар “Хянан шалгах түр хороо байгуулах  тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцсэн. Тодруулбал, 318 төгрөгөөр 2023 онд авсан "Ногоон автобус"-ны худалдан авалтыг  шалгах "Хянан шалгах түр хороо"-г байгуулах үүргийг УИХ-ын дарга Г.Занданшатар өгсөн. Санал хураалтад 54 гишүүн оролцсоны 36 нь буюу 66.4 хувь нь дэмжсэнээр тогтоолын төслийг баталж, 

Түр хорооны гишүүдээр:

  • П.Анужин
  • Д.Батлут
  • Ж.Бат-Эрдэнэ
  • Ц.Даваасүрэн
  • Г.Тэмүүлэн
  • Ж.Батсуурь
  • Н.Ганибал
  • С.Одонтуяа, Т.Доржханд нарыг томилсон юм. Мөн өнгөрсөн долоо хоногт Хянан шалгах түр хорооний эхний хурал болж, даргаараа УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийг сонгосон юм.

Харин өчигдөр /2024.03.25/ тус түр хороо хуралдаж, хянан шалгагч, шинжээч нарыг томилжээ.  Шинжээч нарын дунд ашиг сонирхлын зөрчилтэй байж болох хүн байгаагүй бөгөөд хэн, хэнийг томилсон талаарх мэдээлэл журмаараа хориотой учраас нууцалж байгаа гэдгийг түр хорооны гишүүд хэллээ. Учир нь шинжээч нарын аюулгүй байдлыг хамгаалж байгаа аж. "Ногоон автобус”-ны худалдан авалт тойрсон асуудлууд болон нийслэлийн нийтийн тээврийн бугшсан олон хэргүүдийг хууль хяналтын байгууллагууд шалгаж эхэлсэн. Иргэдийн зүгээс ч тэр уг асуудлыг шуурхайлахыг шаардаж байгаа гээд олон нийтийн анхаарлын төвд байгаа сэдэв юм.