Гишүүд хуралдаа суухгүй байгаа учир уржигдар, өчигдрийн байнгын хорооны хуралдаан хуралдаж чадсангүй

Гишүүд хуралдаа суухгүй байгаа учир уржигдар, өчигдрийн байнгын хорооны хуралдаан хуралдаж чадсангүй

Долоо хоног бүрийн баасан гарагт УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдаж, дараа долоо хоногт нь байнгын хороо, УИХ-аар хэлэлцэх асуудлын жагсаалтыг батладаг. Үүний дагуу энэ долоо хоногт УИХ-ын үйл ажиллагаа хэвийн явагдаж, байнгын хороо, чуулганы хуралдаан хуралдах товтой байсан.

Гэвч гишүүдийн ирц бүрдэхгүй гэх шалтгаанаар товлогдсон хурлууд хуралдаж чадахгүй байна. Тухайлбал, өчигдөр, уржигдар /2024.03.26.27/ товлогдсон байсан. Төсвийн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хороо, Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороо, Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдааны ирц хүрээгүйн улмаас хуралдаж чадаагүй.  Энэ талаар бид УИХ-ын тамгын газрын Хуралдаан зохион байгуулах хэлтсийн дарга Н.Наранцогтоос тодруулахад "Бид танхим болон техник хэрэгслийг хангаж ажилладаг. Түүнээс ирц бүрдэхгүй байгаа шалтгааныг бид мэдэхгүй. Байнгын хороодын дарга нараас асуух нь зүйтэй болов уу" гэлээ.