"Улс төрийн намын бүртгэл хаагдсан" тул Д.Амартүвшин “Монголын либертари нам”-аа УДШ-д бүртгүүлэх боломжгүй болжээ

"Улс төрийн намын бүртгэл хаагдсан" тул Д.Амартүвшин “Монголын либертари нам”-аа УДШ-д бүртгүүлэх боломжгүй болжээ

Улс төрийн намыг бүртгүүлэх өргөдлийг хүлээж авах хугацаа дууссаныг Дээд шүүхээс албан ёсоор мэдэгдлээ. Тодруулбал, Улс төрийн намын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.10 дахь хэсэгт “Улсын их  хурлын сонгуулийн санал хураалт болохоос 90 хоногийн дотор намыг бүртгүүлэх өргөдлийг Улсын дээд шүүх хүлээн авахгүй бөгөөд энэ хуулийн 12.1, 13.1, 14.1-д заасан хугацаа түдгэлзэнэ” хэмээн заажээ. 

Өнөөдрийн байдлаар Дээд шүүхэд бүртгэлтэй 37 улс төрийн нам байгаа аж. 

Улс төрийн намыг бүртгэх УДШ-ийн хугацаа дууссанаар комедиан Д.Амартүвшингийн байгуулсан “Монголын либертари нам”-ыг бүртгэх боломжгүй болсон байна. Тэрбээр өнгөрсөн оны арванхоёрдугаар сард намаа бүртгүүлэхээр хоёр дахь удаагаа бүртгүүлсэн ч Дээд шүүхээс “Гишүүдийнх нь ургийн овог, овог, регистрийн дугаар зөрсөн. Мөн зарим мэдээлэл зөрүүтэй” хэмээн тайлбарласан байдаг.