Ж.Чинбүрэн: Гепатитын Д вирусийн эмийн судалгааг БНХАУ хийж, сайн үр дүн гаргаж байна. Удахгүй эмчилгээ маш энгийн болно

Ж.Чинбүрэн: Гепатитын Д вирусийн эмийн судалгааг БНХАУ хийж, сайн үр дүн гаргаж байна. Удахгүй эмчилгээ маш энгийн болно

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2024.04.02/ хуралдаанаар Гепатитын Д вирусийн халдвартай иргэдэд үзүүлж буй тусламж, үйлчилгээ, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний Засгийн газрын тогтоолын төслийг баталлаа.

Энэ үеэд УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн " 7.6 тэрбум төгрөгөөр Д вирусийн эмчилгээг долоо хоногт нэг удаа хийхэд ойролцоогоор 900 гаруй хүнийг эмчлэх юм байна. Энэ 900 гаруй хүний хорьд нь өөрчлөлт гарна. Үүн дээр маргалдаад хэрэггүй. Энэ эмчилгээнд орсон, олон зовсон хүнийг би мэднэ. 180 хүнийг л эмчлэх гэж 7.6 тэрбумыг зарцуулах нь эдийн засгийн хувьд ач холбогдолгүй. Нөгөө талаасаа эмийн хөгжил хурдацтай явж байна. БНХАУ эмийн хөгжлийн асар том судалгааг хийж байна. Тэр судалгаанд нь Монгол Улс хамрагдсан, үр дүнтэй байна. Энэ судалгаа үр дүнгээ өгөөд эхлэхээр эмчилгээ маш энгийн болно. Одоо л хэцүү байгаа юм. Тиймээс бид тогтоол заавал гаргах ёстой. Уг тогтоолд халдвар хяналтын тогтолцоог сайжруулах зорилгоор халдвар дамждаг замыг зогсоох агуулгыг багтаах ёстой. Мөн та бүхнийг судалгаа хийгээд, тоогоо бодитой болгоосой гэж "Элэг бүтэн" хөтөлбөрт 13.5 тэрбумыг төсөвлөсөн. Гэтэл судалгаагаа гялс хийчихгүй. С вирусын хэдэн нь эмчлэгдэх юм. 1.3 сая иргэнд эрт илрүүлэг хийсний үр дүн нь яаж гарсан юм зэрэг нотолгоотой суух ёстой. Үүнийг л яамны бодлогын ажил гэж бодоод байна. Элэгний D, B вирустэй хүмүүсийг эрт илрүүлэх үзлэгт заавал оруулдаг байгаарай. Учир нь эдгээр вирустэй хүмүүс нь С вирустэй хүмүүсээс хавдар тусах магадлал нь 5-6 дахин их байна. Дундаж нас 63 байхад В, D тэй хүмүүсийнх 53 байна. Бараг 10 насаар түрүүлж байна. Тиймээс эрт үед оношлоод эмчилмээр байна. Вакцин мөн чухал шүү" гэлээ.