Парис-2024 зуны олимпод оролцох бэлтгэл ажлыг Засгийн газрын хурлаар хэлэлцэж байна

Парис-2024 зуны олимпод оролцох бэлтгэл ажлыг Засгийн газрын хурлаар хэлэлцэж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөжээ.

  • Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл,
  • Улсын хэмжээнд 2024 онд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт батлах тухай Засгийн газрын тогтоолын төсөл,
  • Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй байгаль, цаг уурын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл,
  • Газар тариалангийн талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын төсөл,
  • Бүх нийтийн цахим ур чадварын бүтцийн хүрээ батлах тухай" Засгийн газрын тогтоолын төсөл,
  • Гепатитын Д вирусийн эмчилгээнд хэрэглэх зорилгоор импортлох Булевиртид эмийг гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл,
  • Гепатитын Д вирусийн эмчилгээнд хэрэглэх зорилгоор импортлох Булевиртид эмийг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл,
  • 2023 онд иргэдээс төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн талаар,
  • Монгол Улсын шигшээ баг, тамирчдын Парис-2024 зуны олимп, паралимпын наадамд оролцох бэлтгэл ажлын явцын талаар,
  • Цөмийн эрчим хүчний эх үүсвэрийг Монгол Улсад ашиглах суурь судалгааны ажлыг эхлүүлж, цаашид баримтлах бодлого боловсруулах ажлын хэсгийн тайлангийн талаар,
  • Авлигатай тэмцэх "Шил" ажиллагааны талаар,
  • Нийслэлийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуваарийг шинэчлэх асуудлаар санал боловсруулах ажлын хэсгийн санал, дүгнэлтийн талаар зэрэг 30 асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөөд байна