Ц.Батболд: Ч.Хүрэлбаатарын санаачилсан Гадаадын хөрөнгө оруулалтын хуулийг эсэргүүцэж ҮАБ-ын зөвлөлд хандсан ч хариу өгсөнгүй

Ц.Батболд: Ч.Хүрэлбаатарын санаачилсан Гадаадын хөрөнгө оруулалтын хуулийг эсэргүүцэж ҮАБ-ын зөвлөлд хандсан ч хариу өгсөнгүй

Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатартай холбоотой асуудлаар ҮАБЗ болон ҮХЦ-д гаргасан хүсэлтийн талаар Увс аймгийн ИТХ-ын дарга Ц.Батболд мэдээлэл хийлээ.

Тэрбээр, “Увс аймгийн ард иргэдийг ястан үндэстнээр нь талцуулдаг, цаашлаад МАН-ын гишүүдээ талцуулсан асуудал үүсэж, энэ нь даамжирсаар үндэсний аюулгүй байпдалд нөлөөлөх хэмжээний асуудал болж байна. Үндсэн хуульд тодорхой хэмжэний нэмэлт өөрчлөлт оруулаад УИХ-ыг бүсчилсэн том тойргоор явуулж төрийн эрх мэдлийг хууль бусаар авах гэсэн оролдлогыг эсэргүүцэж байна. Мөн газар нутгаа гадныханд нэг ч төгрөгийн босго тавихгүйгээр Гадаадын хөрөнгө оруулалтын хууль нэрээр гадныханд өгч байгаа. Мөн ХҮН намын цаад эзэн, жинхэнэ санхүүжүүлэгч нь хэн бэ? Даргаар ажиллаж байгаа Т.Доржханд гэдэг хүн Ч.Хүрэлбаатарын доор ажиллаж байгаа мэт гар хөл нь болон ажиллаж байна. Эдгээр асуудлуудыг шалгуулахаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хандсан. Гэтэл хоёр сарын дараа хариу аваагүй сууж байна" гэв.