Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар Н.Мягмарыг томилжээ

Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар Н.Мягмарыг томилжээ

Өнөөдрийн /2024.04.03/ Засгийн газрын хуралдаанаар Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар Н.Мягмарыг томилжээ.

Н.Мягмар нь Хууль зүй, дотоод хэргийн яамны ахлах мэргэжилтэн, газрын дарга, Хууль зүйн үндэсний хүрээлэнд захирал, Хууль зүйн яамны газрын дарга, АНУ-ын Сан Франциско хот дахь Ерөнхий консулын газарт консул, ЗГХЭГ-т Хууль эрх зүйн газрын даргаар ажиллаж байгаад 2023 оноос УИХ-ын Тамгын газарт Хууль, эрх зүйн газрын дарга, "Тавантолгой төмөр зам" компанийн бүрэн эрхт төлөөлөгчөөр ажиллаж байжээ.