ШУУРХАЙ: З.Баянсэлэнгэ нарын гомдлыг Улсын Дээд шүүх хэлэлцэхээс татгалзлаа

ШУУРХАЙ: З.Баянсэлэнгэ нарын гомдлыг Улсын Дээд шүүх хэлэлцэхээс татгалзлаа

Улсын Их Хурлын гишүүн, Барилга хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгэ нарт холбогдох хэргийг шүүх дахин цагаатгасан ч прокурор эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүх хэлэлцээд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгосон талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. 

Тэгвэл З.Баянсэлэнгэ нар нь дээрх шийдвэрийг эс зөвшөөрч, хяналтын шатны шүүхэд гомдол гаргасан бөгөөд тус гомдлыг Улсын Дээд шүүх өнөөдөр хэлэлцээд хэлэлцэхээс татгалзлаа.   Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 1157 дугаар цагаатгах тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 103 дугаар магадлалтай, З.Баянсэлэнгэ, М.Болортуяа, Ж.Бурмаа нарт холбогдох хэргийг шүүгдэгч Ж.Бурмаагийн өмгөөлөгч Ж.Баяржавхлан, шүүгдэгч З.Баянсэлэнгэ нарын гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэхээр товлосон байсан нь энэ юм.