Ц.Сандаг-Очир: Малчид уулын аманд нэг нэгээрээ буучихвал хоршоо байгуулахад хурлаа хаанаа хийж, асуудлаа хаанаа ярих зэрэг асуудлууд үүснэ

Ц.Сандаг-Очир: Малчид уулын аманд нэг нэгээрээ буучихвал хоршоо байгуулахад хурлаа хаанаа хийж, асуудлаа хаанаа ярих зэрэг асуудлууд үүснэ

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Малчин өрхийн анхдагч холбоо байгуулах төслийг хэлэлцэж байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Сандаг-очир, "Малчин айл өрхүүд ганц нэгээрээ буугаад байгаа нь ган, зудын эрсдэлд орох үндэс суурь болж байна. Тийм учраас бэлчээрийн уламжлалт аж ахуй эрхэлж буй малчдыг тав арваар нь суурин хэлбэрт шилжүүлж байж хоршооны утга агуулга иж бүрнээрээ гарч ирнэ. Ганц нэгээрээ буучхаад 10- 20-оороо нийлээд хоршоо байгуулна гэхээр амьдрал дээр буухад хэцүү. Хагас суурин хэлбэртэй байж л хамтран өвс тэжээл, малын угаалга, тарилга, хадлангаа бэлдэх зэргээр нэгэндээ дэм болж, эдийн засгийн эргэлтэнд оруулж, ган зудын нөхцөл байдлыг даван туулна. Уулын аманд нэг нэгээрээ буучихвал хурлаа хаанаа хийж, асуудлаа хаанаа ярих зэрэг асуудлууд үүснэ" гэв.

ҮЗЭХ: