Б.Ганчимэг: Би “Херо” Б.Баатартай хамтарч улс төрийн цуврал контент хийж байгаа. Бид хоёрын харилцаанд бүлэглэл битгий санаа зов

Б.Ганчимэг: Би “Херо” Б.Баатартай хамтарч улс төрийн цуврал контент хийж байгаа. Бид хоёрын харилцаанд бүлэглэл битгий санаа зов

“Hero”-ийн найруулагч Б.Баатар, сэтгүүлч Б.Ганчимэгийн ярилцлагын яриаг дур мэдэн нэвтрүүлгийн эвлүүлэгтээ ашиглаж, зөвшөөрөлгүйгээр цацсан талаар Булган аймгийн иргэн Туяа өнөөдөр мэдээлэл хийсэн.

Энэ талаар сэтгүүлч Б.Ганчимэг өөрийн цахим хуудсандаа “Ойрын үед би “бай” болоод жаахан хүнд байна. Сая миний багын найз хэвлэлийн хурал хийжээ. Би “Херо” Баатартай хамтарч улс төрийн намын дарга нарыг оролцуулсан “Улаанбаатараас ярьж байна” цуврал контентоо хийхээр бэлтгэл ажил явж байгаа. Дараагийн зочин АН-ын дарга Лу.Гантөмөр. Баатар бид хоёрын харилцаанд бүлэглэл битгий санаа зов оо” гэж бичжээ.

Иргэн Туяа өнөөдөр мэдээлэл хийсний дараа Б.Баатар "Ерөнхийлөгч Н.Энхбаярын 100 эрхэм нэвтрүүлгийн хар материалыг хулгайлахын тулд тэр үеийн ТЕГ-ын дарга манай студид тусгай ажиллагаа явуулж, намайг сошиалд цацсан мэт түгээсэн. Б.Хурц өөрөө ч уучлалт гуйсан байдаг. Бүлэглэл одоо Б.Ганчимэг бид хоёрыг хагалах санаархлаа хэрэгжүүлж байна” гэж твиттер хуудсаараа мэдэгдсэн юм.