Авлигатай тэмцэх “Шил” ажиллагааны талаар Засгийн газрын өнөөдрийн хурлаар хэлэлцэж эхэлжээ

Авлигатай тэмцэх “Шил” ажиллагааны талаар Засгийн газрын өнөөдрийн хурлаар хэлэлцэж эхэлжээ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.10/ болж байна. Өнөөдрийн хурлаар: 

  • Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй байгаль, цаг уурын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл
  • “Тогтоолын хавсралт шинэчлэн батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /“Монгол Улсад 2024 онд хөдөлмөр эрхлэх гадаад ажилтны тоо, хувь хэмжээг тогтоох тухай” Засгийн газрын 360 дугаар тогтоол/
  • “Газар тариалангийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
  • Газрын нэгдмэл сангийн 2023 оны улсын нэгдсэн тайлангийн талаар
  • Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийн талаар
  • Авлигатай тэмцэх “Шил” ажиллагааны талаар
  • “Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл зэрэг 26 асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөжээ.