УИХ-ын гишүүд сонгуулийн ажилдаа орж, тойргоо зорьсон тул байнгын хороо, ажлын хэсгийн ирц хүрэхгүй байна

УИХ-ын гишүүд сонгуулийн ажилдаа орж, тойргоо зорьсон тул байнгын хороо, ажлын хэсгийн ирц хүрэхгүй байна

Өнөөдөр /2024.04.10/ УИХ-ын ажлын хэсэг, байнгын хороо хуралдах ёстой ч хоёр ч байнгын хорооны гишүүдийн ирц хүрэхгүй байгаагийн улмаас хуралдаж чадахгүй байна. Тодруулбал, Эдийн засгийн байнгын хороо, Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо хуралдах ёстой бол, гурван ажлын хэсэг хуралдах хуваарь гараад байна. 

Гэтэл хоёр сарын дараа УИХ-ын ээлжит сонгуулийн санал хураалт болох тул ихэнх гишүүд хөдөө орон нутаг, улс төрийн тойрогтоо ажиллаж байгаа тул УИХ-ын байнгын хороо, ажлын хэсгийн ирц хүрэхгүй байгаа аж. Сонирхуулахад, хуралдаа ирэхгүй байгаа парламентын гишүүдэд "УИХ-ын ёс зүйг журам"-ын дагуу цалинг нь 20 хувь хасах, сануулга өгөх гэсэн л зохицуулалттай ажээ.