Д.Амарбаясгалан: Гурилын үйлдвэрүүд улаан буудайнд шинжилгээ хийгээд чанарын шаардлага хангаагүй нэрээр хямдхан авдаг /ВИДЕО/

Д.Амарбаясгалан: Гурилын үйлдвэрүүд улаан буудайнд шинжилгээ хийгээд чанарын шаардлага хангаагүй нэрээр хямдхан авдаг /ВИДЕО/

Гаалийн татвараас чөлөөлөх тухай болон гурилын бизнес эрхлэгчдийн монополчлолын талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан дараах тайлбарыг өглөө.

Тэрбээр, "Гурилын үйлдвэрүүд худалдаж авах гэж байгаа улаан буудайндаа өөрсдийн лабораторид шинжилгээ хийдэг. Өөрсдийн лабораториос гарч ирсэн шинжилгээгээрээ улаан буудайг өөрсдөө сортлоод тодорхой хэсгийг нь буюу 10 орчим хувийг нь үнэтэй аваад үлдэгдэл улаан буудайг чанар стандартын шаардлага хангаагүй нэрийн дор маш хямдхан худалдаж авдаг. Ингээд улаан буудайн тариалан эрхлэгчид бүтэн жил хөдөлмөрлөсөн ч тонн улаан буудайгаа 700 мянган төгрөгөөр худалддаг. Энэ нь тариаланчид цаашид өсөж хөгжих боломжийг хязгаарлаж байгаа явдал. Ийнхүү гурилын үйлдвэрүүд монопол болсны улмаас биржээр улаан буудай худалдаалах боломжгүй болсон байна гэж Засгийн газрын зүгээс үзэж байгаа" гэв.

ҮЗЭХ: