"Х.Нямбаатар худалдаа эрхлэгч нарыг хөөж, тууж байсан газрыг цагдаагийн албан хаагч нар манаж байна" гэжээ

"Х.Нямбаатар худалдаа эрхлэгч нарыг хөөж, тууж байсан газрыг цагдаагийн албан хаагч нар манаж байна" гэжээ

Өчигдөр /2024.04.10/ Хотын дарга Х.Нямбаатар Чингэлтэй дүүрэгт ажиллах үеэрээ авто замын орц, гарц хааж худалдаа хийж байсан гэх нэгэн эмэгтэйг автомашинаа холдуулахгүй бол "ачна" хэмээн мэдэгдсэн.

Харин тус эмэгтэй "автомашинд нь хагарах зүйл байгаа тул юмаа цэгцлээд автомашинаа холдуулна" гэдгээ мэдэгддэг. Хотын дарга Х.Нямбаатарыг тус газарт ажиллах үеэрээ Нийслэлийн цагдаагийн дарга О.Ганбат нарын албаны хүмүүсийг дагуулан явдаг. 

Тэгвэл Хотын дарга Х.Нямбаатарын очиж, худалдаа хийж буй эмэгтэйг автомашинаа холдуулахыг шаардсан газарт өнөөдөр /2024.04.11/ цагдаагийн алба хаагчид ажиллаж, "Police" гэсэн хаягтай албаны автомашинаа байрлуулсан байгаа гэрэл зураг олон нийтийн сүлжээнд гарчээ. Энэ талаар нийтэлсэн иргэн, "Х.Нямбаатар өчигдөр худалдаа эрхлэгч нарыг хөөж тууж байсан газрыг цагдаагийн албан хаагч нар манаж байна. Засаг төр нь ард иргэдээ ажлын байраар хангаагүй байж, Засаг төр нь зөв бодлого хэрэгжүүлээгүй байж Ард иргэдээ дарамтлах, айлгах шаардлага байна уу" гэжээ.