ТОЙМ: "Алтайн хүдэр" ХХК-ийн эзэн Р.Базар "Хэний сонгуулийн мөнгийг бэлдэж байв" гэдэг нь анхаарал татаж байна

ТОЙМ: "Алтайн хүдэр" ХХК-ийн эзэн Р.Базар "Хэний сонгуулийн мөнгийг бэлдэж байв" гэдэг нь анхаарал татаж байна

"Алтайн хүдэр" ХХК-ийн эзэн "Баян" гэх тодотголтой Р.Базар нарын хүмүүс нь "сонгуулийг хууль бусаар санхүүжүүлж, мөнгө угаасан байж болзошгүй" гэх үндэслэлээр баривчилж, цагдан хорьж шалгаж эхэлсэн гэх мэдээлэл бий.

Иймд Р.Базар хэний сонгуулийн мөнгийг бэлдэж байсан бэ гэдэг асуулт гарч, олон эх сурвалжуудын таамаг мэдээлэл ч гарч эхлээд буй. Тухайлбал, энэ талаар "Өнөөдөр" сонины сэтгүүлч Г.Равжаа, "Маш их хэмжээний буюу хэдэн тэрбумаар тоологдох мөнгө гадаадаас Р.Базарын нөлөө бүхий хувьцааг нь эзэмшдэг Тээвэр хөгжлийн банкны данс руу орж ирээд буй аж.

Түүнчлэн улс төрд нөлөө бүхий МАН, АН-ын гишүүд, өөр бусад нам, эвслийн нэр дэвшихээр горилж буй залуусыг элсүүлж, нөлөөндөө оруулан мөнгөөр тэтгэсэн хэмээн түүнийг сэжиглэн шалгаж байгаа юм билээ. Тухайлбал, Говь-Алтайн гаралтай, МАН-д нэлээд өндөр албан тушаал хаших болсон залуу, сайд зэрэг албан тушаал хашиж байсан АН-ын эрх бүхий албан тушаалтнуудын мөнгөний эх үүсвэр Р.Базараас гаралтай гэх мэдээлэл бий юм" хэмээн мэдээлжээ. 

Харин Eguur.mn сайт, "МАК-ийн эзэмшлийн Нарийн сухайтаас мөнгө нүүрс хэлбэрээр БНХАУ-ын "Чинхуа" группт очсон. Тэндээс Сингапурын "Таурус металс" компани руу "гүйж", улмаар ОХУ-ын Альфабанканд дамжсан гэх. Улмаар Р.Базарын Тээвэр хөгжлийн банканд зургаан сарын турш, жижиг гүйлгээнүүдээр шилжсэн гэх сэжмийг хуулийн байгууллага шалгаж байна" гэж мэдээлжээ.