ЗГ-ын хурлаар "Ипотекийн зээл, түрээсийн орон сууцаар хангах арга хэмжээ"-ний талаар хэлэлцэж байна

ЗГ-ын хурлаар "Ипотекийн зээл, түрээсийн орон сууцаар хангах арга хэмжээ"-ний талаар хэлэлцэж байна

Лхагва гараг бүр Монгол Улсын Засгийн газар хуралддаг товтой. Өнөөдрийн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар цаг үеийн асуудал хээллцэж байгаа бөгөөд хурлаас гарсан шийдвэрийг сайд нар танилцуулдаг.

Хуралдаанаар:

  • Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар
  • Нийслэлээс гадаад, дотоод бондын санхүүжилтээр хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа зарим төсөл, арга хэмжээний талаар
  • Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийн явц, хэрэгжүүлэх бэлтгэл ажлын талаар
  • Бүсчилсэн хөгжлийн жилийн хүрээнд хэрэгжүүлж байгаа ипотекийн зээлийн хэрэгжилт болон түрээсийн орон сууцаар хангах арга хэмжээний талаар
  • Газрын тос боловсруулах үйлдвэр барих" төслийн талаар зэрэг нийт 30 гаруй асуудлыг хэлэлцэж байна.