Г.Ариунбуян: Амиа алдсан онцгой байдлын алба хаагч хөдөлмөр хамгааллын хувцас, хэрэглэлээ дутуу өмссөн зүйл тогтоогдоогүй

Г.Ариунбуян: Амиа алдсан онцгой байдлын алба хаагч хөдөлмөр хамгааллын хувцас, хэрэглэлээ дутуу өмссөн зүйл тогтоогдоогүй

Энэ сарын 8-ны өдөр Чингэлтэй дүүргийн долдугаар хороо, Баянхошууны шинэ буудал дахь “Миний” дэлгүүрийн агуулахад гал гарч, онцгой байдлын нэг алба хаагч ажил үүргээ гүйцэтгэж яваад амь үрэгдсэн харамсалтай хэрэг гарсан. Энэ асуудалтай холбогдуулан үүрэг гүйцэтгэгчийн хувцас хэрэглэлийн талаар Онцгой байдлын газрын дарга Г.Ариубуянгаас тодрууллаа.

Тэрбээр, "Онцгойн албан хаагч амиа алдсан явдал нь ямар нэгэн байдлаар хөдөлмөрийн аюулгүйн ажиллагаа зөрчсөн, хөдөлмөр хамгааллын хувцас хэрэглэлээ дутуу өмссөн зэрэг галын хайгуул хийж байх явцдаа алдаа зөрчил гаргасан зүйл тогтоогдоогүй. Амиа алдсан алба хаагч франц улсад үйлдвэрлэсэн иж бүрэн хөдөлмөр хамгааллын хувцас хэрэглэл өмссөн байсан. Хувцас хэрэглэлгүй, нүцгэн гал руу ордог нэг ч алба хаагч байхгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье. Мөн хүний оролцоогүйгээр үйлдэл хийх робот төхөөрөмжийг авч туршихаар ажиллаж байна. Амиа алдсан алба хаагчийн ар гэрт 10 жилийн үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тусламжийг олгосон" гэв.

ШУУД ҮЗЭХ: