Н.Энхбаяр: Ц.Элбэгдорж надаас  уучлалт гуйгаад “Ц.Нямдорж миний өрөөнд орж ирээд Н.Энхбаярыг л баривчлахгүй бол болохгүй байна гээд байсан” гэж хэлсэн

Н.Энхбаяр: Ц.Элбэгдорж надаас уучлалт гуйгаад “Ц.Нямдорж миний өрөөнд орж ирээд Н.Энхбаярыг л баривчлахгүй бол болохгүй байна гээд байсан” гэж хэлсэн

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, сэтгүүлч Б.Ганчимэг нарын оролцсон "Улаанбаатараас ярьж байна" нэвтрүүлэгт МАХН болоод МАН-ын талаар ноцтой баримтыг ярьдаг. Мөн МАХН-ыг байгуулж, МАН-ын хагалахад Ц.Элбэгдорж гар бие оролцсон талаар ч дурддаг. 

Иймд бид Ерөнхийлөгч асан Н.Энхбаяраас энэ талаар тодрууллаа. Тэрбээр, "МАНАН гэх бүлэглэл байсан. Толгойлогч нь Ц.Элбэгдорж. Энэ бүлэглэлийн эрчим одоо ч сулраагүй. МАНАН-ын эсрэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэмцэх гээд хүчин мөхстөж байж магадгүй. Одоогийн дээд шүүхэд МАНАН-ын гар хөл болсон шүүгчид байгаа тул Ерөнхий сайдын тэмцэл хэцүү байгаа.

2011 оны нэгдүгээр сарын 27, 28-ны өдрүүдэд хуралдаад МАХН гэдэг нэрээ авч үлдэж, нэрээ сэргээе гэсэн хурал хийсэн.

Зургаан сарын турш энэ нэрээ авч үлдэх гэж тэмцсэн боловч өгөхгүй байсан. МАХН гэх нэр авах ажил намайг баривчлахаас өмнө болсон зүйл. Ц.Элбэгдорж надаас уучлалт гуйгаад “Ц.Нямдорж миний өрөөнд орж ирээд Н.Энхбаярыг л баривчлахгүй бол болохгүй байна гээд байсан” гэж хэлсэн" гэлээ. 

ШУУД: