"Их тэнгэр"-т өчигдөр болсон уулзалтаар зөвхөн "Хот тосгоны эрх зүйн байдлын тухай" хуулийн өөрчлөлтийг ярилцаад таржээ

"Их тэнгэр"-т өчигдөр болсон уулзалтаар зөвхөн "Хот тосгоны эрх зүйн байдлын тухай" хуулийн өөрчлөлтийг ярилцаад таржээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, МАН-ын ерөнхий нарийн бичгийн Д.Амарбаясгалан нар Хотын дарга Х.Нямбаатар нар нийслэлээс сонгогдсон гишүүдтэйгээ өчигдөр /2024.04.22/ Их тэнгэрт уулзсан талаар бид мэдээлсэн. 

Тэгвэл тус уулзалтаар Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн өөрчлөлтийг ярилцсан байна. Ингэхдээ  хотоос сонгогдсон гишүүдээс санал авч нийслэл хотын тулгамдсан асуудлыг хэрхэн шийдвэрлэх, засаг захиргааны бие даасан нэгж болоход саад болж буй зүйл, тэрхүү асуудлын гарц шийдэл зэргээр байр суурийг нь сонсчээ. Өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар Хот, тосгоны эрхзүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах шийдвэрийг гаргасан. Бүтээн байгуулалт, түгжрэл болон тулгарч буй асуудлыг саадгүй шийдэх эрхзүйн орчныг бүрдүүлж өгснөөр төлөвлөсөн ажил хийгдэхэд тулгардаг ихэнх бэрхшээл алга болно гэж Засгийн газраас тайлбарлаж буй. Үүнээс гадна Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар болсон. Ингэснээр хот өөрсдөө хувийн хэвшлийн байгууллагуудтай бие дааж хамтран ажиллах боломж бүрдэх юм

Мөн тус уулзалтаар УИХ-ын сонгуульд хэнийг нэр дэвшүүлэх, жагсаалтад ямар хүмүүсийг багтаах, залуучуудаа хэрхэн оролцуулах, МАН-ын рейтинг аль түвшинд байгаа зэргийг ярилцсан гэх мэдээлэл гарсан ч энэ нь ташаа аж. Зөвхөн Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн өөрчлөлтийг л ярьсан байна.