Ц.Мөнхцэцэг: Намын тухай хуулийг зөрчиж, АН-ын АЭХ нь нэр дэвшигчдээс 60 саяын дэнчин авсан гэх мэдээлэл байна

Ц.Мөнхцэцэг: Намын тухай хуулийг зөрчиж, АН-ын АЭХ нь нэр дэвшигчдээс 60 саяын дэнчин авсан гэх мэдээлэл байна

Хуульзүйн байнгын хороо хуралдаж, “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2024.04.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ асуудлыг хэлэлцэж байна. 

ВИДЕО:

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, "Улс төрийн намуудын санхүүжилт шилэн, ил тод байх, хувиасаа гаргах хөрөнгө мөнгөний нөлөөг багасгах талаар Улс төрийн намын тухай хуульд заасан. Намын тухай хуулийн дагуу мөнгөний өрсөлдөөн бус бодлогын өрсөлдөөн болгоход чиглэж, улс төрийн нам нэр дэшигчдийн бүх санхүүжилтыг ил тод болгож, санхүүжилтын зөрчлийн гаргавал тухайн намд нэлээд хатуу шийтгэл оногдуулахаар заасан байгаа. Хуулийг баталснаас хойш тодорхой намуудад хэрэгжихгүй байна. Тухайлбал сонгуульд нэр дэвшигч нарыг сонгохдоо нэр дэшигчдээс дэнчин буюу мөнгө шаардахыг хориглосон. Гэтэл өнгөрсөн хугацаанд АН-ын Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос нэр дэвшигчдээс 60 саяын дэнчин авсан гэх мэдээлэл байна. Үүнийг АТГ шалгасан уу?" гэлээ.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр, "Авлигын эх ундарга бол дээд түвшний шийдвэр гаргагчид. Энэ нь нүүрсний хоёр удаагийн сонсголоор ил болсон. Тэр ч үүднээс улс төрийн намын санхүүжилтын асуудлыг шилэн болгох, тодорхой бизнесийг улс төрд нөлөө бүхий бизнес эрхлэгч гэр бүлүүдээс хараат  болгох хууль баталж байна. Сонгуулийн дүрмийг парламент өөрөө тогтоодог. 2024 оны сонгуульд жагсаалтаар нэр дэвшигч 48 хүнд ямар нэг зардал мөнгө гарахгүйгээр, хэн нэгэнд барьцаалагдахгүйгээр парламенийн гишүүн болно гэж заасан. 2020 онд сэтгүүл хэвлүүлж байсан зардал одоо тав дахин их гарахаар байна. Энэ асуудал манай бүх улс төрчдөд тулгамдаж байгаа. Тодорхой хэдхэн бизнес эрхлэгч мөнгөтэй хүмүүс л ачааг нь даахаар байна. Тэгэхээр таны хэлж байгаа асуудалд сонгуулийн хууль тогтоомжийг баталж буй парламентийн гишүүд өөрсдөө энэ хариулах чёстой байх" гэв.